Хөвсгөл аймгийн 2018 оны 11 дугаар сарын III 10 хоногийн агаарын чанарын тойм

XI сарын III 10 хоногийн агаарын чанарын
төлөв байдлын мэдээ /Мөрөн-01/
 
XI сарын III дугаар 10 хоногийн азотын давхар ислийн дундаж агууламж 0.027 мг/м3 хамгийн их нь 0.124 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.016 мг/м3 хамгийн их нь 0.036 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламжийн дундаж 3.04 мг/м3, хамгийн их нь 7.21 мг/м3, РМ10 тоосонцорын хоногийн дундаж 0.129 мг/м3, хамгийн их нь 0.203 мг/м3 байна.
Энэ 10 хоногт хүхэрлэг хий, азотын давхар исэл, агууламж нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж, РМ10 тоосонцор /MNS 4585:2016/ стандарттай харьцуулахад 7 удаа давсан бохирдолтой байсан байна.   
      Цацраг
XI сарын III дугаар 10 хоногийн цацрагийн түвшний агаар дахь цацрагийн түвшний дундаж утга  0.11 µsv/h, агаарт хамгийн их утга нь  0.16 µsv/h,  газрын гадарга орчмын дундаж утга  0.11 µsv/h, газрын гадарга орчмын хамгийн их утга  0.14 µsv/h байна.