Хөвсгөл аймгийн 2018 оны 11 дугаар сарын II 10 хоногийн агаарын чанарын тойм

XI сарын II 10 хоногийн агаарын чанарын
төлөв байдлын мэдээ /Мөрөн-01/
 
XI сарын II дугаар 10 хоногийн азотын давхар ислийн дундаж агууламж 0.017 мг/м3 хамгийн их нь 0.040 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.010 мг/м3 хамгийн их нь 0.028 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламжийн дундаж 1.79 мг/м3, хамгийн их нь 3.79 мг/м3, РМ10 тоосонцорын хоногийн дундаж 0.058 мг/м3, хамгийн их нь 0.157 мг/м3 байна.
Энэ 10 хоногт хүхэрлэг хий, азотын давхар исэл, агууламж нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж, РМ10 тоосонцор /MNS 4585:2016/ стандарттай харьцуулахад давсан тохиолдол 1 удаа гарсан байна.   
      Цацраг
XI сарын II дугаар 10 хоногийн цацрагийн түвшний агаар дахь цацрагийн түвшний дундаж утга  0.11 µsv/h, агаарт хамгийн их утга нь  0.15 µsv/h,  газрын гадарга орчмын дундаж утга  0.11 µsv/h, газрын гадарга орчмын хамгийн их утга  0.14 µsv/h байна.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн БОШЛ-ийн эрхлэгч Д.Баасанцэрэн