Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Гадаргын усны урьдчилсан мэдээ

Гадаргын усны урьдчилсан мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-11-16 17:29:41

Монгол орны  гол мөрний 5 дугаар сарын  усны дундаж  түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч Хөвсгөлийн уулсаас эх авах Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий гол  мөн Сэлэнгэзэрэг голуудын хувьд олон жилийн дунджаас  20-60 см ахиу байх төлөвтэй байна. 

Мөн 5 дугаар сарын нэгдүгээр арав хоногт  зарим томоохон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэх төлөв ажиглагдана.

Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв 5 дугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг  боловч энэ жилийн хувьд онцгой  үер  ажиглагдахгүй хэдий ч цаашид мөсний үзэгдэл эрчимшиж, мөс эрчимтэй хайлах, цөнгийн хахаа зэргээс үүдэн усны түвшин нэмэгдэн голын  эрэг татам усанд автах  үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.