Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2023 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2023 оны 6 дугаар сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 6 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хядага-Мөрөн, Буянт-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Үүр-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх, Гүний усны цэг зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 16 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийлээ. Усны сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2023 оны 6 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
0.100 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
7.68 |
2.24 |
8.00 |
0.36 |
0.004 |
0.16 |
0.006 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
7.68 |
2.24 |
5.92 |
0.27 |
0.011 |
0.14 |
0.006 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
7.84 |
2.72 |
9.60 |
0.27 |
0.006 |
0.18 |
0.005 |
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул |
|
|
21.6 |
0.45 |
0.014 |
0.28 |
0.006 |
Буянт-Мөрөн |
6.88 |
6.08 |
15.4 |
0.54 |
0.191 |
0.50 |
0.082 |
Хядаг-Мөрөн |
6.56 |
2.08 |
0.16 |
0.10 |
0.003 |
1.74 |
0.004 |
Хөвсгөл нуур- Ханх |
|
|
0.32 |
0.15 |
0.002 |
0.03 |
0.002 |
Хөвсгөл нуур- Хатгал |
|
|
0.16 |
0.11 |
0.001 |
0.04 |
0.002 |
Эг-Хатгал |
|
|
1.12 |
0.02 |
0.008 |
0.03 |
0.002 |
Идэр-Зүрх |
|
|
6.40 |
0.26 |
0.005 |
0.17 |
0.003 |
Шишхэд-Ренчинлхүмбэ |
|
|
4.80 |
0.13 |
0.005 |
0.25 |
0.024 |
Гуна-Улаан-Уул |
|
|
4.48 |
0.27 |
0.003 |
0.18 |
0.006 |
Үүр-Цагаан-Үүр |
|
|
6.72 |
0.30 |
0.003 |
0.18 |
0.005 |
Цагааннуур-Цагааннуур |
|
|
4.00 |
0.20 |
0.005 |
0.18 |
0.006 |
Хороо-Ханх |
|
|
5.28 |
0.19 |
0.005 |
0.16 |
0.003 |
Гүний ус |
|
|
4.00 |
0.61 |
0.011 |
0.12 |
0.022 |
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 145.8-189.3 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн: Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Буянт голын усан дахь эрдэсжилт 431.6 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Буянт голын усны чанар “цэвэр” байлаа.
Хядаг-Мөрөн: Хядагын рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Хядагын рашааны усан дахь эрдэсжилт 358.8 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагын рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 36.2-72.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Эг-Хатгал: Эгийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Эгийн голын усны эрдэсжилт 211.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Эгийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Идэрийн голын усан дахь эрдэсжилт 118.4 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ: Шишхэд голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 169.4 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.
Гуна-Улаан-Уул: Гуна голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гуна голын усны эрдэсжилт 83.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Гуна голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр: Үүрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Үүрийн голын усан дахь эрдэсжилт 95.1 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Цагааннуур-Цагааннуур: Цагааннуурын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Цагааннуурын усны эрдэсжилт 171.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Цагааннуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Хороо-Ханх: Хороо голын хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 65.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2023 оны 6 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 36.2-431.6 мг/л-т хэлбэлзэж бага болон дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хядага-Мөрөн, Идэр-Зүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр”, байсан бөгөөд Буянт-Мөрөн, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул зэрэг голуудын усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, Буянт-Мөрөн голын усан дахь Аммони /NH4/, БХХ5, /NO2/ нитритийн агууламж нь MNS:45:85:98 усны чанарын стандартыг давж бохирдол илэрсэн байна.
Энэ бохирдол нь 6 сард хур тунадас орсны улмаас голууд үерлэсэнтэй холбоотой үүссэн бохирдол байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори