Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хөвсгөл аймгийн 2021 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-11-30 20:03:29
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 9 дүгээр сарын тойм
     Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 9 дүгээр сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядага-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр-Зүрх, Бэлтэс-Баянзүрх, Бүгсүй-Төмөрбулаг, гүний усны 1 цэг зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 12 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2021 оны 9 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

NO3

PО4

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

9.0

0.100

Дэлгэрмөрөн- Тосгон

9.12

0.80

5.76

0.24

0.002

0.76

0.002

Дэлгэрмөрөн- Бойны газар

8.96

0.64

5.76

0.10

0.002

0.73

0.003

Дэлгэрмөрөн- Ногоонбулаг

8.80

0.80

5.60

0.08

0.002

0.77

0.002

Дэлгэрмөрөн-Цагаан-Уул

 

 

6.40

0.33

0.002

0.73

0.003

Буянт-Мөрөн

10.88

1.92

2.40

0.14

0.003

0.28

0.003

Хядаг-Мөрөн

7.04

2.08

1.28

0.05

0.002

1.85

0.005

Хөвсгөл нуур- Ханх

 

 

1.60

0.03

0.001

0.05

0.020

Хөвсгөл нуур- Хатгал

 

 

0.64

0.05

0.0

0.05

0.003

Идэр-Зүрх

 

 

8.32

0.48

0.007

0.13

0.029

Бэлтэс-Баянзүрх

 

 

14.08

0.08

0.004

1.04

0.004

Бүгсүй-Төмөрбулаг

 

 

5.60

0.33

0.002

0.68

0.004

Гүний ус

 

 

3.36

1.13

0.012

0.12

0.048

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 417.0-462.7 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн: Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Буянт голын усан дахь эрдэсжилт 531.0 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Буянт голын усны чанар “цэвэр” байлаа.
Хядаг-Мөрөн: Хядагын рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Хядагын рашааны усан дахь эрдэсжилт 390.0 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагын рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын нуурын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 205.6-206.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Идэрийн голын усан дахь эрдэсжилт 95.9 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “маш цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрх: Бэлтэсийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Бэлтэсийн голын усан дахь эрдэсжилт 557.7 мг/л, усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ нь MNS45:85:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжыг давсан бага зэргийн бохирдолтой байв. Энэ нь энэ сард орсон хур тунадас их байснаас Бэлтэсийн гол ихээхэн үерлэсэнтэй хамааралтай бохирдол байлаа.
Бүгсүй-Төмөрбулаг: Бүгсүйн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Бүгсүйн голын усан дахь эрдэсжилт 278.2 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бүгсүйн голын усны чанар “цэвэр” байлаа.
Гүний ус: Гүний усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад гүний усан дахь эрдэсжилт 226.1 мг/л, гүний усан дахь /NH4/ аммони MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдол илэрсэн байлаа.
 
Дүгнэлт:
 Хөвсгөл аймгийн гадаргын усны 2021 оны 9 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 95.9-557.7 мг/л-т хэлбэлзэж бага болон дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр-Зүрх, Бэлтэс-Баянзүрх, Бүгсүй-Төмөрбулаг зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр”, байсан бөгөөд  Гүний усан дахь /NH4/ аммони агууламж нь MNS:45:85:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжийг давсан бохирдол илэрсэн байна. Мөн Бэлтэсийн голын усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ нь MNS45:85:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжыг давсан бохирдол гарсан нь Бэлтэсийн гол ихээхэн үерлэсэнтэй холбоотой үүссэн бохирдол байв.  
 
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөвсгөл аймгийн 2021 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2021-12-01 1970-01-01 4
Хөвсгөл аймгийн 2021 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2021-11-16 1970-01-01 6
Хөвсгөл аймгийн 2021 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2021-11-16 1970-01-01 8
Хөвсгөл аймгийн 2021 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2021-09-02 1970-01-01 57
Хөвсгөл аймгийн 2021 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2021-09-02 1970-01-01 48
Хөвсгөл аймгийн 2021 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2021-06-15 1970-01-01 245
Хөвсгөл аймгийн 2021 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2021-06-15 1970-01-01 237
Хөвсгөл аймгийн 2021 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2021-04-14 1970-01-01 207
Хөвсгөл аймгийн 2021 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2021-04-14 1970-01-01 60
Хөвсгөл аймгийн 2021 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2021-04-14 1970-01-01 63
Хөвсгөл аймгийн 2020 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2021-01-05 1970-01-01 156
Хөвсгөл аймгийн 2020 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-12-08 1970-01-01 132
Хөвсгөл аймгийн 2020 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-12-08 1970-01-01 104
Хөвсгөл аймгийн 2020 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-12-08 1970-01-01 92
Хөвсгөл аймгийн 2020 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-12-08 1970-01-01 79
Хөвсгөл аймгийн 2020 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-12-08 1970-01-01 73
Хөвсгөл аймгийн 2020 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-07-08 1970-01-01 182
Хөвсгөл аймгийн 2020 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-07-01 1970-01-01 171
Хөвсгөл аймгийн 2020 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-05-06 1970-01-01 168
Хөвсгөл аймгийн 2020 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-04-09 1970-01-01 212
Хөвсгөл аймгийн 2020 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-03-23 1970-01-01 247
Хөвсгөл аймгийн 2020 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-02-21 1970-01-01 265
Хөвсгөл аймгийн 2019 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-01-06 1970-01-01 267
Хөвсгөл аймгийн 2019 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-12-09 1970-01-01 381
Хөвсгөл аймгийн 2019 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-20 1970-01-01 225
Хөвсгөл аймгийн 2019 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 279
Хөвсгөл аймгийн 2019 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 274
Хөвсгөл аймгийн 2019 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 230
Хөвсгөл аймгийн 2019 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 307
Хөвсгөл аймгийн 2019 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 240
Хөвсгөл аймгийн 2019 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 372
Хөвсгөл аймгийн 2019 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 300
Хөвсгөл аймгийн 2019 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 491
Хөвсгөл аймгийн 2019 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-02-19 1970-01-01 272
Хөвсгөл аймгийн 2018 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-01-04 1970-01-01 487
Хөвсгөл аймгийн 2018 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2018-12-07 1970-01-01 379
Хөвсгөл аймгийн 2018 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-11-21 1970-01-01 335
Хөвсгөл аймгийн 2018 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 181
Хөвсгөл аймгийн 2018 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 211