Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хөвсгөл аймгийн 2020 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-09-23 14:19:18
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 3 дугаар сарын тойм
     Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 3 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Эг-Эрдэнэбулган зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 10 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
     2020 оны 3 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.  
1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

NO3

PО4

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

9.0

0.100

Дэлгэрмөрөн- Тосгон

8.96

1.12

1.28

0.04

0.002

0.22

0.002

Дэлгэрмөрөн- Бойны газар

8.96

0.96

1.12

0.02

0.004

0.20

0.003

Дэлгэрмөрөн- Ногоонбулаг

8.80

0.64

0.96

0.01

0.003

0.23

0.002

Хөвсгөл нуур- Ханх

 

 

0.80

0.01

0.001

0.01

0.001

Хөвсгөл нуур- Хатгал

 

 

1.44

0.01

0.001

0.02

0.001

Эг-Хатгал

 

 

1.12

0.07

0.001

0.01

0.0

Идэр-Зүрх

 

 

1.44

0.06

0.007

1.53

0.004

Сэлэнгэ-Тосонцэнгэл

 

 

1.60

0.10

0.001

1.06

0.001

Эг-Эрдэнэбулган

 

 

1.12

0.15

0.001

0.20

0.001

Дэлгэрмөрөн- Цагаан-Уул

 

 

0.96

0.08

0.002

0.42

0.001

 
 
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 260.7-284.2 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 250.6-252.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Эгийн голын усан дахь эрдэсжилт 238.7-256.0 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Эгийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Идэрийн голын усан дахь эрдэсжилт 370.5 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл:  Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Сэлэнгэ мөрөний усан дахь эрдэсжилт 270.9 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “цэвэр” байлаа.
Дүгнэлт:
     Хөвсгөл аймгийн гадаргын усны 2020 оны 3 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 238.7-304.8 мг/л-т хэлбэлзэж бага болон дунд зэргийн эрдэсжилттэй байв.
     Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл  зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр”, байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөвсгөл аймгийн 2020 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-07-08 1970-01-01 53
Хөвсгөл аймгийн 2020 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-07-01 1970-01-01 45
Хөвсгөл аймгийн 2020 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-05-06 1970-01-01 60
Хөвсгөл аймгийн 2020 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-03-23 1970-01-01 65
Хөвсгөл аймгийн 2020 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-02-21 1970-01-01 157
Хөвсгөл аймгийн 2019 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-01-06 1970-01-01 162
Хөвсгөл аймгийн 2019 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-12-09 1970-01-01 216
Хөвсгөл аймгийн 2019 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-20 1970-01-01 135
Хөвсгөл аймгийн 2019 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 169
Хөвсгөл аймгийн 2019 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 180
Хөвсгөл аймгийн 2019 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 142
Хөвсгөл аймгийн 2019 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 206
Хөвсгөл аймгийн 2019 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 150
Хөвсгөл аймгийн 2019 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 247
Хөвсгөл аймгийн 2019 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 197
Хөвсгөл аймгийн 2019 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 324
Хөвсгөл аймгийн 2019 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-02-19 1970-01-01 187
Хөвсгөл аймгийн 2018 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-01-04 1970-01-01 321
Хөвсгөл аймгийн 2018 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2018-12-07 1970-01-01 283
Хөвсгөл аймгийн 2018 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-11-21 1970-01-01 261
Хөвсгөл аймгийн 2018 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 110
Хөвсгөл аймгийн 2018 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 125