Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хөвсгөл аймгийн 2020 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-01-14 10:26:34
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 12 дугаар сарын тойм
     Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 12 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Сэлэнгэ-Тосонцэнгэл зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 7 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2020 оны 12 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

NO3

PО4

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

9.0

0.100

Дэлгэрмөрөн- Тосгон

10.7

0.94

0.96

0.02

0.001

0.35

0.003

Дэлгэрмөрөн- Бойны газар

10.4

0.96

0.80

0.0

0.002

0.27

0.002

Дэлгэрмөрөн- Ногоонбулаг

9.28

1.12

0.96

0.01

0.002

0.45

0.003

Дэлгэрмөрөн-Цагаан-Уул

 

 

1.76

0.05

0.0

0.48

0.002

Хөвсгөл нуур- Ханх

 

 

0.48

0.07

0.0

0.04

0.0

Хөвсгөл нуур- Хатгал

 

 

0.96

0.10

0.0

0.06

0.002

Сэлэнгэ-Тосонцэнгэл
 
 
0.96
0.14
0.001
0.92
0.001
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 301.3-363.1 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 218.3-237.7 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл: Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Сэлэнгэ мөрөний усан дахь эрдэсжилт 295.5 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “цэвэр” байлаа.
Дүгнэлт:
      Хөвсгөл аймгийн гадаргын усны 2020 оны 12 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 218.3-363.1 мг/л-т хэлбэлзэж дунд зэргийн эрдэсжилттэй байв.
      Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Сэлэнгэ-Тосонцэнгэл зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр”, байв.
 
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөвсгөл аймгийн 2020 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-12-08 1970-01-01 18
Хөвсгөл аймгийн 2020 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-12-08 1970-01-01 9
Хөвсгөл аймгийн 2020 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-12-08 1970-01-01 13
Хөвсгөл аймгийн 2020 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-12-08 1970-01-01 8
Хөвсгөл аймгийн 2020 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-12-08 1970-01-01 10
Хөвсгөл аймгийн 2020 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-07-08 1970-01-01 82
Хөвсгөл аймгийн 2020 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-07-01 1970-01-01 71
Хөвсгөл аймгийн 2020 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-05-06 1970-01-01 91
Хөвсгөл аймгийн 2020 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-04-09 1970-01-01 123
Хөвсгөл аймгийн 2020 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-03-23 1970-01-01 108
Хөвсгөл аймгийн 2020 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-02-21 1970-01-01 188
Хөвсгөл аймгийн 2019 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-01-06 1970-01-01 178
Хөвсгөл аймгийн 2019 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-12-09 1970-01-01 245
Хөвсгөл аймгийн 2019 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-20 1970-01-01 155
Хөвсгөл аймгийн 2019 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 199
Хөвсгөл аймгийн 2019 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 210
Хөвсгөл аймгийн 2019 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 163
Хөвсгөл аймгийн 2019 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 231
Хөвсгөл аймгийн 2019 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 170
Хөвсгөл аймгийн 2019 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 282
Хөвсгөл аймгийн 2019 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 219
Хөвсгөл аймгийн 2019 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 365
Хөвсгөл аймгийн 2019 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-02-19 1970-01-01 207
Хөвсгөл аймгийн 2018 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-01-04 1970-01-01 354
Хөвсгөл аймгийн 2018 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2018-12-07 1970-01-01 305
Хөвсгөл аймгийн 2018 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-11-21 1970-01-01 280
Хөвсгөл аймгийн 2018 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 125
Хөвсгөл аймгийн 2018 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 145