Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хөвсгөл аймгийн 2020 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-05-19 01:29:40
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 1 дүгээр сарын тойм
     Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 1 дүгээр сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 6 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
     2020 оны 1 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

NO3

PО4

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

9.0

0.100

Дэлгэрмөрөн- Тосгон

7.04

0.96

0.32

0.01

0.002

0.36

0.001

Дэлгэрмөрөн- Бойны газар

7.84

1.44

0.48

0.01

0.003

0.33

0.003

Дэлгэрмөрөн- Ногоонбулаг

7.84

1.12

0.64

0.05

0.002

0.50

0.001

Хөвсгөл нуур- Ханх

 

 

0.64

0.03

0.0

0.05

0.0

Хөвсгөл нуур- Хатгал

 

 

0.80

0.02

0.0

0.05

0.0

Дэлгэрмөрөн- Цагаан-Уул

 

 

0.80

0.04

0.001

0.54

0.002

Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
     Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 270.8-311.4 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 230.9-237.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны усны чанар “маш цэвэр” байлаа.  
     Дүгнэлт:
 Хөвсгөл аймгийн гадаргын усны 2020 оны 1 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 230.9-311.4 мг/л-т хэлбэлзэж бага болон дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байлаа.
 
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөвсгөл аймгийн 2020 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2020-05-06 1970-01-01 8
Хөвсгөл аймгийн 2020 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-04-09 1970-01-01 17
Хөвсгөл аймгийн 2020 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-03-23 1970-01-01 20
Хөвсгөл аймгийн 2019 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-01-06 1970-01-01 125
Хөвсгөл аймгийн 2019 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-12-09 1970-01-01 137
Хөвсгөл аймгийн 2019 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-20 1970-01-01 95
Хөвсгөл аймгийн 2019 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 124
Хөвсгөл аймгийн 2019 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 128
Хөвсгөл аймгийн 2019 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 107
Хөвсгөл аймгийн 2019 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 149
Хөвсгөл аймгийн 2019 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 116
Хөвсгөл аймгийн 2019 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 182
Хөвсгөл аймгийн 2019 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 153
Хөвсгөл аймгийн 2019 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 222
Хөвсгөл аймгийн 2019 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-02-19 1970-01-01 146
Хөвсгөл аймгийн 2018 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-01-04 1970-01-01 266
Хөвсгөл аймгийн 2018 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2018-12-07 1970-01-01 234
Хөвсгөл аймгийн 2018 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-11-21 1970-01-01 213
Хөвсгөл аймгийн 2018 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 66
Хөвсгөл аймгийн 2018 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 77