Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хөвсгөл аймгийн 2019 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-17 18:22:51
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 8 дугаар сарын тойм
     Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 8 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядаг-Мөрөн,  Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Эг-Эрдэнэбулган, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх, зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 16 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2019 оны 8 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS45:86:98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  
1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт,                                        усны чанарын  стандарт MNS4586:98 /мг/м3/

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

NO3

PО4

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

9.0

0.100

1

Дэлгэрмөрөн- Цагаан-Уул

--

--

6.56

0.16

0.071

0.26

0.007

2

Дэлгэрмөрөн- Тосгон

8.32

0.48

3.52

0.06

0.004

0.14

0.016

3

Дэлгэрмөрөн- Бойны газар

9.28

0.64

3.20

0.03

0.002

0.11

0.007

4

Дэлгэрмөрөн- Ногоонбулаг

9.12

0.64

2.24

0.06

0.002

0.14

0.003

5

Буянт-Мөрөн

7.36

1.44

4.16

0.07

0.009

0.32

0.020

6

Хядаг-Мөрөн

6.56

1.28

0.64

0.03

0.002

1.87

0.004

7

Хөвсгөл нуур- Ханх

--

--

1.28

0.14

0.003

0.10

0.006

8

Хөвсгөл нуур- Хатгал

--

--

2.88

0.01

0.001

0.06

0.004

9

Эг-Хатгал

--

--

1.28

0.07

0.001

0.07

0.002

10

Идэр-Зүрх

--

--

14.1

0.01

0.004

0.10

0.050

11

Шишхэд-Ренчинлхүмбэ

--

--

1.92

0.14

0.001

0.15

0.040

12

Эг-Эрдэнэбулган

 

 

2.40

0.03

0.002

0.12

0.003

13

Үүр-Цагаан-Үүр

--

--

6.72

0.09

0.001

0.24

0.004

14

Уйлган-Цагаан-Үүр

--

--

7.04

0.25

0.001

0.18

0.004

15

Цагааннуур-Цагааннуур

--

--

3.84

0.30

0.002

0.08

0.007

16

Хороо-Ханх

--

--

1.92

0.11

0.001

0.11

0.008

 
Тайлбар: MNS45:86:98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулагийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 246.9-266.4 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн: Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 444.3 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжийг давсан буюу Буянт голын усны чанар “бага бохирдолтой” түвшинд байв. Энэ нь хаврын шар усны үерийн улмаас үүссэн бохирдол байх магадлалтай.  
Хядаг-Мөрөн: Хядагын рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хядагын рашааны  усны эрдэсжилт 355.2 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй байв.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 220.7-221.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны усны чанар “маш цэвэр” байлаа.  
Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 205.8-252.7 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Эгийн голын усны чанар “цэвэр” байлаа.  
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 167.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.  
Шишхэд-Ренчинлхүмбэ: Шишхэдийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд  голын усны эрдэсжилт 234.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.  
Үүр-Цагаан-Үүр: Үүрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үүрийн голын усны эрдэсжилт 187.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байлаа.  
Уйлган-Цагаан-Үүр: Уйлган голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 229.7 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Уйлган голын усны чанар “цэвэр” байлаа
Цагааннуур-Цагаан-нуур: Цагааннуурын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 189.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Цагааннуурын голын усны чанар “цэвэр” байлаа
Хороо-Ханх: Хороо голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 134.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “цэвэр” байлаа.  
Дүгнэлт:
 Хөвсгөл аймгийн гадаргын усны 2019 оны 8 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 134.1-444.3 мг/л-т хэлбэлзэж, нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
    
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөвсгөл аймгийн 2019 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 14
Хөвсгөл аймгийн 2019 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 14
Хөвсгөл аймгийн 2019 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 59
Хөвсгөл аймгийн 2019 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 44
Хөвсгөл аймгийн 2019 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 74
Хөвсгөл аймгийн 2019 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 64
Хөвсгөл аймгийн 2019 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 80
Хөвсгөл аймгийн 2019 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-02-19 1970-01-01 66
Хөвсгөл аймгийн 2018 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-01-04 1970-01-01 147
Хөвсгөл аймгийн 2018 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2018-12-07 1970-01-01 141
Хөвсгөл аймгийн 2018 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-11-21 1970-01-01 128
Хөвсгөл аймгийн 2018 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01
Хөвсгөл аймгийн 2018 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 1