Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хөвсгөл аймгийн 2019 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-06-14 07:22:33
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 3 дугаар сарын тойм
     Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 3 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Эг-Эрдэнэбулган зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 10 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
     2019 оны 3 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS45:86:98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт,                                        усны чанарын  стандарт MNS45:86:98 /мг/м3/

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

NO3

PО4

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

9.0

0.100

1

Дэлгэрмөрөн- Цагаан-Уул

--

--

1.92

0.08

0.009

0.48

0.002

2

Дэлгэрмөрөн- Тосгон

9.28

2.56

0.80

0.03

0.004

0.30

0.003

3

Дэлгэрмөрөн- Бойны газар

8.96

1.60

1.12

0.04

0.006

0.32

0.009

4

Дэлгэрмөрөн- Ногоонбулаг

10.4

1.44

0.32

0.03

0.005

0.32

0.003

5

Хөвсгөл нуур- Ханх

--

--

0.32

0.02

0.001

0.03

0.002

6

Хөвсгөл нуур- Хатгал

--

--

0.64

0.09

0.001

0.03

0.001

7

Эг-Хатгал

--

--

0.64

0.02

0.001

0.16

0.001

8

Идэр-Зүрх

--

--

0.80

0.05

0.009

1.40

0.002

9

Сэлэнгэ-Тосонцэнгэл

--

--

0.64

0.02

0.004

0.47

0.003

10

Эг-Эрдэнэбулган

--

--

0.48

0.03

0.005

0.33

0.002

Тайлбар: MNS45:86:98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулагийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 269.9-292.8 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 205.6-249.7 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны усны чанар “маш цэвэр” байлаа.  
Эг-Хатгал-Эг-Эрдэнэбулганы усны шинжилгээ: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Эгийн голын усны эрдэсжилт 223.1-300.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Эгийн голын усны чанар “маш цэвэр” байлаа.  
Идэр-Зүрх Идэрийн голын усны шинжилгээ: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 278.4 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.  
Сэлэнгэ-Тосонцэнгэл Сэлэнгэ мөрөний усны шинжилгээ: Сэлэнгэ мөрөний  хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сэлэнгэ мөрөний усны эрдэсжилт 232.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “цэвэр” байлаа.  
 
Дүгнэлт:
 Хөвсгөл аймгийн гадаргын усны 2019 оны 3 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 205.6-300.3 мг/л буюу бага эрдэсжилттэй  байв.
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Сэлэнгэ мөрөн, Идэр, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
 
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори