Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хөвсгөл аймгийн 2019 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-10-23 14:22:55
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 2 дугаар сарын тойм
     Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 2 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 6 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
     2019 оны 2 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS45:86:98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт,                                        усны чанарын  стандарт MNS4586:98 /мг/м3/

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

NO3

PО4

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

9.0

0.100

1

Дэлгэрмөрөн- Цагаан-Уул

 

 

0.16

0.04

0.002

0.46

0.003

2

Дэлгэрмөрөн- Тосгон

6.88

1.76

0.32

0.04

0.006

0.37

0.003

3

Дэлгэрмөрөн- Бойны газар

8.48

1.92

0.96

0.04

0.005

0.27

0.004

4

Дэлгэрмөрөн- Ногоонбулаг

8.32

2.88

0.16

0.02

0.004

0.32

0.004

5

Хөвсгөл нуур- Ханх

 

 

0.80

0.03

0.002

0.11

0.002

6

Хөвсгөл нуур- Хатгал

 

 

0.64

0.01

0.002

0.09

0.001

  Тайлбар: MNS45:86:98 усны чанарын стандарт

Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулагийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 241.9-275.3 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.

Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 246.6-251.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны усны чанар “маш цэвэр” байлаа.  

Дүгнэлт:
     Хөвсгөл аймгийн гадаргын усны 2019 оны 2 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 241.9-275.3 мг/л-т хэлбэлзэж байв.
     Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал зэрэг нуур, голын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
 
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори