Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хөвсгөл аймгийн 2019 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-02-12 06:39:10
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 11 дүгээр сарын тойм
     Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 11 дүгээр сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядаг-Мөрөн,  Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Эг-Эрдэнэбулган, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 19 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
      2019 оны 11 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS45:86:98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт,  усны чанарын  стандарт MNS4586:98 /мг/м3/

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

NO3

PО4

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

9.0

0.100

1

Дэлгэрмөрөн- Цагаан-Уул

--

--

1.28

0.11

0.001

0.34

0.000

2

Дэлгэрмөрөн- Тосгон

10.88

0.80

0.64

0.14

0.002

0.27

0.002

3

Дэлгэрмөрөн- Бойны газар

8.16

0.80

0.64

0.05

0.005

0.88

0.008

4

Дэлгэрмөрөн- Ногоонбулаг

9.12

1.12

0.48

0.09

0.002

0.44

0.002

5

Хөвсгөл нуур- Ханх

--

--

0.96

0.09

0.001

0.03

0.000

6

Хөвсгөл нуур- Хатгал

--

--

1.44

0.06

0.001

0.04

0.001

7

Идэр-Зүрх

--

--

1.60

0.09

0.003

0.49

0.004

8

Бүгсүй-Төмөрбулаг

--

--

0.80

0.08

0.002

1.07

0.010

9

Гүний ус

--

--

6.40

0.47

0.006

0.12

0.019

 

Тайлбар: MNS45:86:98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулагийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 281.6-311.4 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 216.8-229.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны усны чанар “маш цэвэр” байлаа.  
 
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 191.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.  
Бүгсүй-Төмөрбулаг: Бүгсүйн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Бүгсүйн голын усны эрдэсжилт 317.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бүгсүйн голын усны чанар “цэвэр” байлаа.  
Гүний ус: Гүний усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гүний усны эрдэсжилт 181.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй хэдий ч гүний усан дахь төмөрийн агууламж нь стандартыг давж бохирдсон байна.  
Дүгнэлт:
 Хөвсгөл аймгийн гадаргын усны 2019 оны 11 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 181.9-311.4 мг/л-т хэлбэлзэж, нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
     Харин гүний усны шинжилгээний дүнгээр усан төмрийн агууламж нь усны чанарын стандартаас давсан “бага бохирдолтой” байв.
 
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөвсгөл аймгийн 2019 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2020-01-06 1970-01-01 31
Хөвсгөл аймгийн 2019 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-20 1970-01-01 42
Хөвсгөл аймгийн 2019 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 61
Хөвсгөл аймгийн 2019 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 53
Хөвсгөл аймгийн 2019 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 51
Хөвсгөл аймгийн 2019 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 83
Хөвсгөл аймгийн 2019 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 65
Хөвсгөл аймгийн 2019 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 107
Хөвсгөл аймгийн 2019 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 94
Хөвсгөл аймгийн 2019 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 127
Хөвсгөл аймгийн 2019 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-02-19 1970-01-01 96
Хөвсгөл аймгийн 2018 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-01-04 1970-01-01 196
Хөвсгөл аймгийн 2018 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2018-12-07 1970-01-01 172
Хөвсгөл аймгийн 2018 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-11-21 1970-01-01 160
Хөвсгөл аймгийн 2018 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 18
Хөвсгөл аймгийн 2018 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 19