Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хөвсгөл аймгийн 2018 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-17 14:13:55
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2018 оны 11 дүгээр сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 11 дүгээр сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр-Зүрх, Бүгсү-Төмөрбулаг, Гүний усны 1 цэг нийт гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 9 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2018 оны 11 дүгээр сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

NO3

PО4

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

9.0

0.100

Дэлгэрмөрөн- Тосгон

11.2

1.76

0.80

0.01

0.002

0.22

0.001

Дэлгэрмөрөн- Бойны газар

9.44

1.44

0.80

0.01

0.004

0.60

0.006

Дэлгэрмөрөн- Ногоонбулаг

10.24

1.44

0.80

0.0

0.002

0.35

0.001

Хөвсгөл нуур- Ханх

 

 

0.64

0.0

0.00

0.03

0.0

Хөвсгөл нуур- Хатгал

 

 

1.12

0.0

0.001

0.06

0.0

Идэр-Зүрх

 

 

1.60

0.04

0.003

0.40

0.002

Бүгсү-Төмөрбулаг

 

 

0.80

0.03

0.003

0.98

0.003

Гүний усны цэг

 

 

5.76

0.27

0.006

0.09

0.019

Дэлгэрмөрөн- Цагаан-Уул

 

 

1.92

0.06

0.002

0.33

0.001

Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 283.0-314.8 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 202.8-205.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй байв. Хөвсгөл нуурын усны шинжилгээний дүнгээс харахад нуурын усны чанар “ маш цэвэр” байлаа.  
Идэр-Зүрх голын усны шинжилгээ, Идэрийн  голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 166.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж, нь MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй голын усны чанар “цэвэр” байлаа.
Бүгсү-Төмөрбулаг голын усны шинжилгээ, Бүгсү голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 288.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бүгсү голын  усны чанар “ цэвэр” байлаа.
Гүний усны цэг, гүний усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд гүний усны эрдэсжилт 188.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй боловч гүний усан дахь Fe-ийн агууламж   усны чанарын стандарт /MNS4586-98/-ыг давсан бохирдол гарсан байв.
Дүгнэлт:
 Хөвсгөл аймгийн гадаргын усны 2018 оны 11 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 166.2-314.8 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр-Зүрх, Бүгсү-Төмөрбулаг зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнгээс харахад усны чанарын стандарт/MNS4585:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
Шинжилгээний дүнгээр Гүний усны 1 цэгийн усан дахь төмөрийн агууламж /Fe/ нь гадаргын усны чанарын стандарт дахь /MNS45:86:98/ хүлцэх агууламжийг давсан “бага бохирдолтой” байна.  
 
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори  

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөвсгөл аймгийн 2019 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 14
Хөвсгөл аймгийн 2019 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 17
Хөвсгөл аймгийн 2019 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 14
Хөвсгөл аймгийн 2019 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 59
Хөвсгөл аймгийн 2019 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 44
Хөвсгөл аймгийн 2019 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 74
Хөвсгөл аймгийн 2019 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 64
Хөвсгөл аймгийн 2019 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 80
Хөвсгөл аймгийн 2019 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-02-19 1970-01-01 66
Хөвсгөл аймгийн 2018 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-01-04 1970-01-01 147
Хөвсгөл аймгийн 2018 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-11-21 1970-01-01 128
Хөвсгөл аймгийн 2018 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01
Хөвсгөл аймгийн 2018 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 1