Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хөвсгөл аймгийн 2018 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-17 15:23:24
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2018 оны 10 дугаар сарын тойм
     Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 10 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядаг-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Эг-Эрдэнэбулган, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханхын нийт гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 19 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2018 оны 10 дугаар сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  
1 дүгээр хүснэгт
Усны объект-
Хяналт-шинжилгээний цэг
Усны чанарын үзүүлэлт, мг/л
О2
БХХ5
ПИЧ
NH4
NO2
NO3
PО4
Усны чанарын стандарт
MNS4586:98
6.0 багагүй
3.0
10.0
0.50
0.020
9.0
0.100
Дэлгэрмөрөн- Цагаан-Уул
 
 
   2.88
0.06
0.0
0.24
0.002
Дэлгэрмөрөн- Тосгон
10.08
0.64
2.08
0.05
0.001
0.18
0.002
Дэлгэрмөрөн- Бойны газар
10.08
0.80
1.92
0.03
0.001
0.20
0.001
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг
10.88
1.12
1.76
0.04
0.001
0.18
0.002
Буянт-Мөрөн
8.32
2.08
17.3
0.17
0.060
1.20
0.021
Хядаг-Мөрөн
6.08
0.64
0.16
0.02
0.003
   1.62
0.002
Хөвсгөл нуур- Ханх
 
 
0.64
0.02
0.0
0.05
0.002
Хөвсгөл нуур- Хатгал
 
 
0.64
0.03
0.0
0.03
0.003
Эг-Хатгал
 
 
0.64
0.04
0.001
0.01
0.003
Идэр-Зүрх
 
 
3.68
0.10
0.003
0.15
0.002
Сэлэнгэ-Тосонцэнгэл
 
 
2.56
0.04
0.002
0.10
0.002
Бэлтэс-Баянзүрх
 
 
5.28
0.11
0.001
0.52
0.003
Шишхэд-Ренчинлхүмбэ
 
 
0.80
0.02
0.002
0.12
0.015
Гуна-Улаан-Уул
 
 
1.44
0.03
0.0
0.16
0.005
Эг-Эрдэнэбулган
 
 
0.64
0.02
0.0
0.12
0.004
Үүр-Цагаан-Үүр
 
 
4.16
0.08
0.001
0.11
0.001
Уйлган-Цагаан-Үүр
 
 
5.12
0.15
0.001
0.12
0.004
Цагааннуур-Цагааннуур
 
 
1.76
0.04
0.002
0.05
0.005
Хороо-Ханх
 
 
1.60
0.05
0.001
0.26
0.002
 
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 254.1-285.2 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн голын усны шинжилгээ, Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 528.4 мг/л буюу дунд зэргийн  эрдэсжилттэй, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас даваагүй, боловч усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, нитритийн /NO2/ агууламж нь усны чанарын стандартыг давсан “бага зэргийн бохирдолтой” байв.  
Хядаг-Мөрөн рашааны шинжилгээ, Хядагийн рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 391.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагийн рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 215.6-222.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй байв. Хөвсгөл нуурын усны шинжилгээний дүнгээс харахад нуурын усны чанар “ маш цэвэр” байлаа.  
Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган голын усны шинжилгээ: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 218.7-270.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй байв. Эгийн голын усны шинжилгээний дүнгээс харахад голын усны чанар “ маш цэвэр” байлаа.  
Идэр-Зүрх голын усны шинжилгээ, Идэрийн  голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 145.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж, нь MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй голын усны чанар “цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл мөрөний усны шинжилгээ, Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 185.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж, нь MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрхийн усны шинжилгээ, Бэлтэсийн голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 371.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бэлтэсийн голын  усны чанар “ цэвэр” байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ голын  усны шинжилгээ, Шишхэд голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 249.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр голын усны шинжилгээ, Үүрийн голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 235.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны  чанар “цэвэр” байв.
Уйлган-Цагаан-Үүр голын усны шинжилгээ, Уйлган голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 250.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Уйлган голын усны  чанар “цэвэр” байв.
Цагааннуур-Цагааннуурын усны шинжилгээ, Нуурын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 200.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Цагааннуурын усны  чанар “цэвэр” байв.
Хороо-Ханх голын усны шинжилгээ, голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 158.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны  чанар “цэвэр” байв.
Дүгнэлт:
 Хөвсгөл аймгийн гадаргын усны 2018 оны 10 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 145,5-528,4 мг/л-т хэлбэлзэж багаас дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хядаг-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Эг-Эрдэнэбулган, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнгээс харахад усны чанарын стандарт/MNS4585:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
Шинжилгээний дүнгээр Буянт-Мөрөн голын усны 1 цэгийн усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, нитритийн /NO2/ агууламж нь гадаргын усны чанарын стандарт дахь /MNS45:86:98/ хүлцэх агууламжийг давсан “бохирдолтой” байв.  
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөвсгөл аймгийн 2019 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 14
Хөвсгөл аймгийн 2019 оны 8 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 17
Хөвсгөл аймгийн 2019 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-11-01 1970-01-01 15
Хөвсгөл аймгийн 2019 оны 5 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 59
Хөвсгөл аймгийн 2019 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-07-16 1970-01-01 44
Хөвсгөл аймгийн 2019 оны 2 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 74
Хөвсгөл аймгийн 2019 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 64
Хөвсгөл аймгийн 2019 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-05-17 1970-01-01 80
Хөвсгөл аймгийн 2019 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2019-02-19 1970-01-01 66
Хөвсгөл аймгийн 2018 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2019-01-04 1970-01-01 147
Хөвсгөл аймгийн 2018 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2018-12-07 1970-01-01 142
Хөвсгөл аймгийн 2018 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01
Хөвсгөл аймгийн 2018 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2018-09-11 1970-01-01 1